Хагийн хар нуур

 

Хагийн хар нуур нь Хан Хэнтийн нурууны салбар бага Хэнтийн ууланд байрлах уулын тагийн үзэсгэлэн төгөлдөр нуур юм. Хагийн хар нуур нь далайн  түвшнөөс дээш 1817,3м өндөрт өргөгдөн оршдог энэ нь эртний мөсдлийн гаралтай үлдэгдэл нуур бөгөөд нийт талбай нь 2,7 хавтгай дөрвөлжин км, урт нь 2,5 км, өргөн нь 1,1 км, эргийн шугамын урт 6,2 км, хамгийн гүнзгий газар нь төв хэсэгтээ бөгөөд 25 м хүрдэг бол дундаж гүн нь 11 м ажээ.  Уг нууранд цутгадаг ямар нэгэн гол горхи байдаггүй бөгөөд нуурын усны эх ундарга нь нуурын гүнд байгаа гэж үздэг. Мөн энэ нуурыг цаг агаарын өөрчлөлтөөс уулын мөнх цэвдэг хайлснаас үүссэн ч гэж үзэх нь бий. Хагийн хар нуур Улаанбаатар хотоос зүүн тийшээ 180 орчим км-т оршдог. Нууранд хүрэхийн тулд машинаар дөхөж болох боловч, яг нуур хүртэл явах ямар ч аргагүй уулархаг, зарим газраа намгархаг замыг туулж нэг бол явган нэг бол мориор хүрэх боломжтой. Уулан дунд эргэн тойрон мод, ногоон нугаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт нуурыг эрэгт очиход байгалийн сайханд нь үнэхээр нүд баясан сэтгэл сэргэдэг. Монгол орны хамгийн ариун дагшнаараа үлдсэн үзэсгэлэнт газруудын нэг болох энэ хавийн нутагт буга, хандгай, бор гөрөөс, хүдэр, хүрэн баавгай, чоно, шилүүс, нохой зээр, булга, олон төрлийн зэрлэг ан амьтан хүнээс айх аюул багатай амгалан оршдог бөгөөд тэдгээртэй таарах аз завшаан ч тохиож болох юм.

logo logo img img img

Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-хороо,10/4байр, 10давхар
Утас: 99090916 ,99110916, 88873026
Фах: 70111701
И-мэйл: info@great-mongolia.com
Вэб: www.great-mongolia.com


Капча

  • 3
  • 4
31 42
wowslideshow by WOWSlider.com v8.7