Буриад

Буриад нэрийн утга: Бургасныхан, бургасан овогтой гэсэн утгатай бураад буюу буриад нэр үүссэн байх таамаг байдаг. Олон таамгуудаас хамгийн дөхөм нь энэ юм.Эдгээр олон аймгууд буриад хэмээн нэгэн нэрэн дор нэрийдэх болсон үндсэн шалтгаан нь дээрх хойд монголчууд дундад зууны үед Оросуудад эзлэгдсэн эмгэнэлт явдал юм. Өөр хоорондоо өсөрхөн тэмцэлдсэн тархай бутархай монголчууд Манж Чин улс болоод Оросын эзэнт улсад хуваагдан эзлэгдэж, Монгол нутгийг хуваасан хил хязгаан тогтсоноор буриад, эхирэд, булагад, хори зэрэг аймгууд эх нутагтаа дур зоргоороо урьдын адил нүүдэллэн амьдрах аргагүй болсон. Энэ үеээс хойд монголчууд бусад монголчуудаасаа тусгаарлагдан, Буриад хэмээх нэгэн нэрээр нэршиж эхэлжээ. М.Э. VIII зууны үед Байгал нуураас зүүн тийш Баргажин, Сэлэнгэ, Удэ, Хялга, Ингода, Шилка зэрэг голуудын хөндийг хамарсан өргөн уудам нутгаар Барга аймаг нутаглаж байсан нь Түрэгийн хаант улсын хөшөө болон Тан улсын сурвалж бичгүүдэд тэмдэглэгджээ. Барга аймаг нь түрэг монгол аймгуудын холбоо байсан бололтой. Энэхүү холбооны бүрэлдэхүүнд буриадуудын өвөг болох барга, буриад, хори, түмэд зэрэг олон аймгууд багтаж байсан. Барга аймаг нь тухайн үедээ нилээн хүчирхэгжиж түрэгүүдийг эсрэг тэмцэлдэж байсан хэдий ч 716 онд Туул голын эрэгт Түрэгийн хаан Мочжод ялагдсан байна.Уйгарын хаант улсын үед Барга аймаг нь харьцангуй бие даасан байдалтай байжээ. Уйгар болон Хиргисийн хаант улсууд нуран унах үес Барга аймаг мөн суларч, Хори аймгийн нэр түүхнээ гарч ирсэн. Эртний Монгол аймгийн нэг киданчуудын хамт хоричууд Байгаль нуурын баруун эргээр нутаглаж байсан курыкан нарын ихэнхийг нутгаас нь түрэн гаргаж, үлдсэнийг эрхшээлдээ оруулан уусгасан байна. Курыкан нар нь түрэг аймгуудын холбоо байсан бөгөөд одоогийн якутуудын нэгэн өвөг юм. 13-р зууны үед буриад, барга, хори-түмэд нь ойрадын хамт Байгал нуурын эргэн тойронд нутаглаж байсан. 1368 онд Монголын Юань гүрэн нуран унасны дараагаар барга, буриадууд Дөрвөн ойрадын нэгэн түмнийг бүрэлдүүлж явсан байна. 1437 онд Тогоон тайш Дөрвөн ойрадын холбоог байгуулахад буриадууд баргатай нийлж ойрадын дөрвөн том аймгийн нэгийг бүрдүүлжээ. 1487 онд дахин ойрадын шинэ холбоог байгуулахад буриад, барга нар мөн холбоотноор оролцжээ. Баргууд 16-р зууны эхэн үеээс Ойрадын холбооноос гарч зүүн монголын зүүн түмний урианхай түмний бүрэлдэхүүнд орсон байна. Урианхай түмэн нь Батмөнх даян хааны эсрэг бослого гаргасан тул түмэн байх эрхээ хасуулж бусад түмэнгүүдэд жишин хуваагджээ. Харин хори-түмэд нь Их Монгол улсын бүрэлдэхүүнд орсны дараа бослого гаргасныхаа дараа эх нутгаасаа хөдлөн, олон газраар нүүдэллэсэн бололтой. 16-р зууны үед зүүн Монголын баруун гурван түмний нэгэн түмэн 12 түмэд аймаг нь Алтайн 12 сүвийг хамгаалан суусан гэж БНМАУ-н угсаатны зүйд дурджээ. Батмөнх даян хааны ач хүү Алтан 1543-1593 оны үед ихэд хүчирхэгжиж Мин улсын эсрэг амжилттай тэмцэж байжээ. Түүний гол хүч нь түмэд аймаг байсан тул Түмэдийн Алтан хаан хэмээн алдаршжээ. Одоогийн Өвөр Монголын Хөх хотыг үндэслэж, Далан Харын нурууны орчим нутаглаж байжээ. Энэхүү түмэдүүд нь Борохул ноёны гэр бүлд албат болгон өгч, Далан Хар уулны орчим нүүлгэн авчирсан 100 түмэд өрхийн үр сад хэмээн ӨвөрМонголын эрдэмтэн Сайшаал Чингис хааны Товчоонд өгүүлжээ. 16-р зууны сүүлээр барга, хори нар нь Хянаганы нурууны орчим солонгуудын Бүүвэй бэйлийн харъянд байсан хэмээн домогт өгүүлж байна. 1600 оны орчим хорийн арван нэгэн овог Эргүнэ мөрний орчим нутаглаж байгаад Байгал нуурын зүг их нүүдэл хийсэн байна. Буриадын овог аймгуудын үүсэл гарлыг тайлбарласан нэгэн домгийг толилуулья. Эрт цагт овог аймаг хоорондын их дайн тулааны үеээр Барга баатар Тайсан ноён хааныхаа отгон хүү Бүртэ-Шоныг аван амь гарч Байгал нуурын өмнө этгээдэд ирэн суурьшжээ. Барга баатар Гүрэ-Буриад, Элюүдэр мэргэн, Хоридой мэргэн гэсэн гурван хүүтэй байжээ. Хоридой мэргэний Баргажин гуа гэргийгээс нь Алан-гуа охин, удаахи гэргий Шаралдайгаас Галзууд, Хуасай, Хүбдүүд, Гушад, Шарайд гэсэн таван хүү, гуравдахи гэргий Нагатайгаас Харгана, Бодонгууд, Худай, Батнай, Сагаан, Халбин гэсэн зургаан хүү төржээ. Хоридой мэргэний арван нэгэн хүү нь өсөж үнэржин Хорийн арван нэгэн эцгийн буриад зон болсон түүхтэй. Харин Гүрэ-Буриад нь эхирэд булагадын, Элюүдэр мэргэн нь ойрадын өвөг хэмээжээ. Монголын Нууц Товчоонд Хоридой мэргэн хори түмэдийн газарт булга хэрэм зэрэг ан гөрөөс агнахаа хориглон булаалдаж, харилцан муудалцаад салж, хорилар овогтон болоод Бурхан Халдун уулын зүг ирсэн тухай өгүүлдэг. Энэхүү хорилар хэмээх овгийн нэр яваандаа горлос гэгдсэн бололтой. Горлос нь хожим халхын арын долоон отгын нэг болж, Гэрсэнзийн гутгаар хөвгүүн Онохуйн мэдэлд очсон аж.

logo logo img img img

Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-хороо,10/4байр, 10давхар
Утас: 99090916 ,99110916, 88873026
Фах: 70111701
И-мэйл: info@great-mongolia.com
Вэб: www.great-mongolia.com


Капча

  • 3
  • 4
31 42
wowslideshow by WOWSlider.com v8.7