Монголчууд агаад тэр цагийн Монголын түүх

XIII-XIV зууны дэлхийн дахины түүхийг голлон бичигсэд нь Монголчууд агаад тэр цагийн Монголын түүх гэвээс дэлхий дахины түүх болой. Тиймээс тэр үеийг түүхчид “Монголын эрин”, “Монголын үе” хэмээн нэрийддэг. Хэдийгээр Монголын түүхэнд нэлээд гайгүй судлагдсан нь Их Монгол Улсын үе гэж болох боловч одоогоор бид тэрхүү далай их түүхийн эрэг ирмэг төдийхөнд хүрч хөлгүй их усан дайдынх нь хөвөөнд хөлөө дүрэх төдийхөн зогсож буй бөлгөө.

Тиймээс бидэнд судалж тодотгох зүйл алхам тутамд тохиолдож буйн нэг нь түүх сударт тэмдэглэгдсэн он цагийг орчин үеийн нийтийн тоололд үнэн зөв хувилган таацуулах асуудал юм.

Дорно дахины цаглабарууд болох 12 жилийн тооллын хэлбэр Хүннү буюу тэр цагийн нүүдэлч, малчдаас гаралтай гэж судлаачид үздэг агаад улс үндэстэн бүр өөр өөрийн амьдралын хэв заншилд тохирсон цаг тооллын хувилбар, тогтолцоотой байсан билээ. Дундад эртний тэртээ нэгэн цагт дэлхий дахиныг тэргүүлэн төвшитгөж асан Монголчууд ч эртний соёлт улс үндэстний нэгэн адил мөн өөрийн гэсэн цаглабар, он тоололтой байсан нь түүх сударт хадгалагдан үлджээ.

logo logo img img img

Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-хороо,10/4байр, 10давхар
Утас: 99090916 ,99110916, 88873026
Фах: 70111701
И-мэйл: info@great-mongolia.com
Вэб: www.great-mongolia.com


Капча

  • 3
  • 4
31 42
wowslideshow by WOWSlider.com v8.7