Монгол зан заншил Бөө мөргөл

Монгол хүний оюун санааны амьдралд эртнээс нааш уламжлан ирсэн шүтлэг бол бөө мөргөл юм. Монголын нутаг дэвсгэр дээр амьдарч байсан овог аймгууд МЭӨ III зууны үед ангит нийгэмд шилжихээс өмнө хүй нэгдлийн зохион байгуулалтанд байсан. Тийм учраас бөө мөргөл нь шинэ чулуун зэвсгийн үеэс шүтсээр ирсэн их эртний зан үйл юм. Хүмүүс өөрсдийнх нь амьдрал ахуй болон байгалийн үзэгдэл нь далдын ямар нэгэн аугаа их хүчнээс шалтгаалж байна гэж ойлгох болсон. Энэ ойлголт нь тэнгэр газрыг шүтэх Бөөгийн тахилга ёсыг үүсгэжээ. Шүтдэг шүтээн нь дээд тэнгэр, уул ус, сүнс бөгөөд бөө хүнийг бөөлөх үед байгал цаг уурын байдал өөрчлөгдөж шуурга шуурах, салхи салхилах, бороо цас орж байсан бол арилах гэх мэт үзэгдлүүд явагддаг. Үүнийг харсан хүмүүс бишрэхээсээ илүү айж эхэлдэг. Үүнийг мухар сүсэг гэж ойлгож болохгүй бөгөөд байгалийн хүчийг,  хүний дотоод сэтгэлийн хүчийг харуулж байгаа том үзэгдэл юм.

Бөө мөргөлийн дээд шүтээн нь тэнгэр бөгөөд тэнгэр нь хүний амьдралын орчин болох байгаль, газар хөрс, ус, ургамал, амьтан, байгалийн үзэгдэл, өвөг дээдсийн үйлдлийг далдаас харж хамгаалж байдаг гол бурхан гэж үздэг. Гол бурхан болсон эзэн тэнгэр нь хүн болон юмс үзэгдлийн хувь заяаг харж хамгаалах олон тооны бурхдыг бий болгон захирдаг бөгөөд тэдгээр нь 99 тэнгэрээс бүрддэг гэж үздэг. Хүмүүст сайн сайхныг авчрагч баруун зүгийн 55 тэнгэр бурхан, муу ёрыг авчрагч зүүн зүгийн 44 тэнгэр бурхад байдаг гэж тайлбарладаг. Тэрхүү сайн зүгийн 55 тэнгэрийн 50 тэнгэр нь залбирдаг, 5 нь тахидаг тэнгэр ажээ. Харин зүүн зүгийн 44 тэнгэрийн 40 нь залбирдаг тэнгэр бөгөөд 4 нь тахидаг тэнгэр ажээ. Эдгээр баруун зүүн зүгийн тэнгэрүүд хоорондоо үргэлж тэмцэлдэн байдаг учраас орчлон ертөнцийн сайн муу үйлүүд тэдгээр тэнгэрүүдийн зөрчлөөс үүдэн хувирч өөрчлөгдөн байдаг хэмээдэг. Бөөгийн үзлээр бол ертөнц бол 3 хэсгээс бүрддэг хэмээдэг бөгөөд энэ нь тэнгэрийн орон буюу диваажин, тамын орон, тэр хоёрын дундах ертөнц гэсэн гурван ертөнц юм.

logo logo img img img

Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-хороо,10/4байр, 10давхар
Утас: 99090916 ,99110916, 88873026
Фах: 70111701
И-мэйл: info@great-mongolia.com
Вэб: www.great-mongolia.com


Капча

  • 3
  • 4
31 42
wowslideshow by WOWSlider.com v8.7