Тува

Тува нь 366,000 хүн амтай, 170,500 км кв газар нутагтай, ОХУ-ын өмнөд Сибирт Монголын хил дээр оршино. Нийслэл хот нь Кизил хот юм. Тувагийн газар нутаг уулын бүс бөгөөд Саян, Тагна уулын нуруу оршино. Нутгийн зүүн хэсэг нь өндөрлөг, ойт бүс, баруун тал нь нам доор газар байна.

Энэ нутагт Енисэй мөрний дээд урсгал байдаг. Энд олон тооны мөсөн голууд байдаг. Нутгийн урианхайчууд нь үхэр, адуу, хонь, ямаа, тэмээ, цаа буга зэрэг малаа өндөрлөг талд өсгөж үржүүлж амьдарна. Зүүн хойд хэсэгтээ арьс ширний худалдаа хөгжсөн. Энэ улсад хоол, савхи, модон материал, авто засвар, барилгын материалын үйлдвэрлэл сайн хөгжсөн. Хүн амын 65% нь урианхай, 32% нь Оросууд (голдуу хотод амьдарна) амьдарна. Урианхайчууд голдуу уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхлэх ба ан агнуур, хөдөө аж ахуй эрхлэнэ. Зөвлөлт засгийн газраас Тува – д суурин мал аж ахуй эрхлэхийг дэмжиж байсан байна. Тувачууд нь туркээр ярьдаг монгол гаралтай хүмүүс юм. Урианхайчууд нь Төвдийн Буддын шашин шүтдэг байна. Урианхайчууд Монголд харьяалагдаж байсан. Урианхайчууд нь ардын аман зохиолоор маш баян бөгөөд мөнгө, хүрэл, мод, чулуугаар сийлбэр зураг чадварлаг хийдэг. Урианхайчууд нь хөөмийгөөр алдартай бөгөөд нэгэн зэрэг хоёр ба гурван өөр хоолойг гаргах дуу авианы техник чадвартай. 13-р зуунаас 18-р зуунд Монголчууд урианхайчуудыг хянаж байсан бөгөөд тувагийн газар нутаг Монголын салшгүй хэсэг байсан байна. Монголчууд Манжид эзлэгдсэний дараа 1757 оноос 1911 онд Манжийн Хяналтанд байсан. 1911 онд Хятадад хувьсгал ялсны дараа хаант Орос Урианхайчуудын дунд салан тусгаарлагчдыг өдөөн турхирч эхэлсэн. Урианхай нь аажмаар бие даасан болж ирсэн бөгөөд 1914 онд өөрийн ивээлдээ Орос авсан байна. 1917 онд Оросын Хувьсгал гарснаар эмх замбараагүй байдлын үр дүнд Урианхайчууд дахин тусгаар тогтож, 1921 онд Большивикууд Бүгд Найрамдах Тува Улс буюу Тагна Уулын Урианхайн Улсыг байгуулсан байх юм. 1944 онд Орос улс цэргийн хүчээр Тувагийн Бүгд Найрамдах Улсыг эзэлж, автономит муж болгосон ба 1961 онд Автономит Бүгд Найрамдах Улс болгожээ.

logo logo img img img

Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-хороо,10/4байр, 10давхар
Утас: 99090916 ,99110916, 88873026
Фах: 70111701
И-мэйл: info@great-mongolia.com
Вэб: www.great-mongolia.com


Капча

  • 3
  • 4
31 42
wowslideshow by WOWSlider.com v8.7