Байгууллагын танилцуулга

Их Монгол жуулчны бааз нь 2006 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн. Их монгол жуулчны бааз нь Улаанбаатар хотоос 67 км,төвийн эрчим хүчинд холбогдсон, газрын гүний устай/Химийн бүрэлдэхүүнээрээ гидрокорбонатын ангийн, кальцийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд цэнгэг, зөөлөн ус/ үзэсгэлэнт Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газарт оршдог. Манай бааз нь уламжлалт хэв маягийг орчин үеийн үйлчилгээтэй төгс хослуулсан бөгөөд эндээс төрөл бүрийн аялалыг өөр өөр чиглэлээр байгалийн үзэсгэлэнт газруудаар хийхэд нэн тохиромжтой юм. Их Монгол жуулчны баазыг үндэслэгч “Цагаан бар-Нүүдэлчин” ХХК нь 1998 онд Дохиолол, Гэрээт хамгаалалтын цогц үйлчилгээ үзүүлэх  зорилгоор байгуулагдсан. Аялал жуулчлалын чиглэлийг хариуцан ажиллаж байгаа анхны хувийн харуул хамгаалалтын компани юм. Цагаан бар ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш үйлчлүүлэгч байгууллага, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах,зөвлөгөө өгөх, тэдний итгэл найдварыг хангаж гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэн ирсэн бөгөөд гадна дотны зочид төлөөлөгчдийг хүлээн авч тэдгээрийн аюулгүй байдлыг хангах талаар арвин туршлага хуримтлуулсан байгууллага юм. Энэ нь манай шугамаар үйлчлүүлж байгаа зочид, жуулчдын тав тух, аюулгүй байдлыг ханган ажилладаг нэгэн онцлог давуу тал юм.
“Их Монгол” жуулчны бааз нь Монголын үндэсний уламжлалт зан заншил, гүн ухаан, баатарлаг түүх, соёл, амьдрах ухаан дээр үндэслэгдсэн гар урлалын аргаар бүтээгдсэнээрээ бусад баазуудаас онцлогтой бөгөөд байгуулагдсанаасаа хойш жил бүр баазын хүчин чадал, тав тухтай байдлыг сайжруулсаар ирсэн бөгөөд одоо 21 Дарь Эхийг бэлгэдсэн зочдын 21 гэр, хүндэтгэлийн болон Хуурийн өргөө, Монгол ба Европ хоолний зоогийн газрууд, саун, иж бүрэн массаж, биллиард, конференц өрөө, интернэт болон фитнесс заал, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг байгууламжуудтай бөгөөд ирэх жилүүдэд номын сан, гэр-музейн цогцолбор нэмж байгуулах төлөвлөгөөтэй байна.
Манай жуулчны баазад 8метр 40см-ийн өндөртэй Морин хуур байдаг нь дэлхийн хамгийн өндөр морин хуур гэж зүй ёсоор тооцогддог юм.
Манай гэрүүд бүгд сийлбэртэй тавьлагатай дээр люкс гэр битүү ширдэгтэй, ор, ширээ, сандал болон бусад тавилагууд нь жуулчдын сонирхлыг гойд татахуйц хэдэн зууны өмнөх загвараар бүтээгдсэн юм.
“Их Монгол” жуулчны бааз нь:
Нэг болон 2-3 ортой,15-16-р зууны үеийн хийцтэй, тавилгууд болон тооно, багана, унийг урлан сийлсэн, ихэнх гэрүүдэд битүү ширдэг дэвссэн. Манайх 180см-ийн өргөн ортой 4гэр, 2ортой 4 гэр, 3 ортой 4 гэр, 4 ортой 7гэр, 4 ортой 6 цэвэр модоор барьсан 6 байр, нийт 80 ороор нэг удаад үйлчлэх хүчин чадалтай юм .
Манай хуурийн өргөөнд дэлхийн хамгийн өндөр морин хуурд зориулан барьсан бөгөөд энэхүү өргөөнд бүтэн өдрийн турш морин хуурийн аялгуу эгшиглэж жуулчдын захиалгаар ардын урлагийн концерт тоглоно.
Баазын төв хэсэгт Хүндэтгэлийн өргөө байрлах ба энэ нь 8 ханатай, тэргэн дээр байрласан зочид хүндэтгэлийн зоог барих зориулалттай юм. Энэ өргөөнд эртний цэргийн болон хатны хувцастай зургаа авахуулж болох   бөгөөд энд дээр үед нүүдэлчдийн эдэлж  хэрэглэж байсан домбо, данх, тогоо, тулга зэрэг эртний эд агуурсаас гадна хөхүүр, тавиур зэрэг эдлэлүүд тавигдсан буй.
Чингис хааны 8 шарга морьдыг бэлэгдсэн 8 шарга морьтой, морь унаж үндэсний болон баатруудын хувцастай зураг авах, явган болон морин мөн бусад аялалаар явах, гүү саах, морь уургалах, гэр барих гэх мэт үндэсний уламжлалт, зан заншил зэрэг олон сайхан зүйлсийг нэг дороос үзэх боломжтой юм.
Их Монгол жуулчны бааз нь ирсэн зочдыг уйдаахгүйн тулд гэр болгондоо шагай, хөзөр, даам, шатар байрлуулсан.
Тус баазын зоогийн газар нь монголын уламжлалт болон европын амт чанартай халуун хоол ундаар үйлчлэх бөгөөд нэг ээлжиндээ 120 хүн хүлээн авах хүчин чадалтай.
Бааз нь зохион байгуулж байгаа ямарч холын болон ойрийн зайны аялалдаа зөөврийн боловсон нойл болон шүршүүр, /халуун ус / хангах бүрэн хүчин чадалтай,
Мөн тусдаа боловсон бие засах газар, шүршүүр, саунтай. Өндөр настан болон хүсэлт гаргасан зочдод гэр буудалд нь шөнийн цагт зөөврийн боловсон жорлон гаргаж үйлчлэх боломжтой.

logo logo img img img

Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-хороо,10/4байр, 10давхар
Утас: 99090916 ,99110916, 88873026
Фах: 70111701
И-мэйл: info@great-mongolia.com
Вэб: www.great-mongolia.com


Капча

  • 3
  • 4
31 42
wowslideshow by WOWSlider.com v8.7